Нөөшийн бүтээгдэхүүнд шалгалт хийнэ

darshУлс орон даяар ургац хураалт болон хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа, ногоо хадгалах, нөөшлөх ажил эрчимтэй өрнөж байна. Энэ үетэй холбогдуулан мэргэжлийн хяналтын ерөнхий газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөшилсөн хүнс үйлдвэрлэлгчдийн үйл ажиллагаа, технологи , бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгаж байна.

Шалгалтад улсын хэмжээнд нөөшилсөн хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд хамрагдах бөгөөд бүтээгдэхүүний стандарт, чанар аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан эсэхийг сүүлийн нэг жилийн байдлаар хянаж, судалгаа гаргах юм. Өнгөрсөн онд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 81.5 хувь нь их, буюу дунд эрсдэлтэй дүгнэгдсэн байсан байна.

Мөн түрүү жилд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шалгалт хийгдээгүй, жижгээр савласан кимчи, салат зэрэг бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлага, стандарт хангаагүй, технологийн дамжлага дундын хяналтгүй 50 гаруй үйлдвэрлэгч бүртгэгдсэн.  Манайд нөөшилсөн бүтээгдхүүнийг дээж аван  шинжлэх анхан шатны лабораторын хүрэлцээ муутай байдгаас иймэрхүү эрсдэл өндөр байдаг байна.

Ugluu-logo1

 

Санал болгох мэдээ

12 сарын 05-аас өмнө өвлийн идэшээ очиж аваарай

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар …