Энэ сарын 23-ны өдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болно. Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 26 орны цэргийн алба хаагчид оролцох юм байна.
Сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургуулийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон аж.