Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпоос Б. Мөнх-Оргил хүрэл медаль хүртлээ

Энэ сарын 18-нд Турк улсын Самсун хотноо Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам эхэлсэн. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчин оролцож байгаа аж. Манай тамирчдаас Жүдо бөхийн төрөлд  эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпоос гурав дахь медалиа зүүж байгаа юм байна. Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57-кг-д Б.Оюундэлгэрэх мөнгөн медаль, 52-д Г.Лхагвасүрэн хүрэл медаль хүртсэн байна.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …