“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг тоглогдоно

“Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг хүүхэд, багачуудын хүртээл болгох гэж байна. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тавьж буй уг жүжгийн нээлт есдүгээр сарын 21-ний 11.40 буюу морин цагт болох ажээ.

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжииг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид, дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид  туурвиж, оролцон тоглох юм байна. Түүнчлэн дуулалт жүжгийн дууны клип гарсан бөгөөд “Эрх цагаан унага хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, зохион бичлэгийн уралдааныг орон даяар сурагчдын амралтаар зохион байгуулах ажээ.

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон  ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй,  эх орноо  гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай ажээ. “Цуутын цагаагч гүү” ардын уламжлалт үлгэрээр  дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх,эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох учиртай талаар улан бүтээлчид нь онцолж байна.


эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …