Налайх дүүрэг соёл урлагийн ордны таазаа заслаа

  Налайх дүүргийн 2017 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр  Соёл урлагийн ордны таазыг засварлах ажлын хяналтын төсөв боловсруулах, засварын ажлыг хийхээр тусгагдсан. Үүний дагуу 2017 оны 06-р сарын 15-ны өдрөөс 07-р сарын 10-ны өдрийн хооронд “Ай Ти Ти Ай” ХХК олон жил засвар хийгдээгүй Соёл урлагийн ордны таазыг засаж, 210м2 дуу шингээгчтэй дүүжин таазыг, лед гэрэлтүүлгийн хамтаар хийсэн бөгөөд тайзны хажуу талын хүрээг өнгөлж, боронзодсон байна. Тус дүүжин таазны засварын ажлыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас комисс ирж, шалгаснаар албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.
Налайх дүүргийн ИТХ

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …