Монголын олон ТВ-үүдээс өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгардаг TV9 TВ-ийн 10 жилий ойн баяр болж байгаатай холбоотойгоор тус ТВ-ийн Баяраа, Билгээ хоёрын хөтөлж олон нийтэд хүргэдэг “Монгол коммент” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа, Эрхэмээ хоёр хөтлөн явуулж байна. Нэвтрүүлэг эхлэнгүүт хөтлөгч Эрхэмээ, Facebook орж өөрийн “Мөрөөдлийн театр”-ийн Page-д нэвтрэн хамтлагынхаа удахгүй тоглох “Гээсэн хайраа аваарай” тоглолтынхоо тухай мэдээллийг олон нийтэд хүргээд авав. Эрхэмээ, Батаа хоёрын яриа ихдэж байгааг Монгол комментчид сануулан, коммент уншихыг анхааруулж байлаа. Хошин урлагийн жүжигчид гэсэндээ асуудлыг хөгжилтэй талаас нь тайлбарлаж байна билээ. Хөтлөгч Батаа ӨМ-ээс голдуу мэдээлэл уншиж байсан бол, хөтлөгч Эрхэмээ сайтаас мэдээлэл уншин хүргэж байлаа. Мунгинаад байгаа шүү гэдгээ хөтлөгч Батаа ил цагаан хэлж байгаа нь хөгжилтэй байлаа. Нэвтрүүлгийн дундуур үндсэн хоёр хөтлөгч орж ирснээр жүжигчин Эрхэмээ, Батаа хоёрын нэвтрүүлэг хөтлөлт дуусгавар боллоо.
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …