“Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “САРНАЙ” Хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоож байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Харин “Их нигүүлсэхүй” ТТБ-ийн тэргүүн С.Дэлгэр TV25 суваг телевиз тодруулга өгөхдөө“Би М. Сарнайтай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд анх удаа уулзсан. Энэ өдөр манай ресторан хоол илүү гаргахаар М. Сарнай гэртэй болсон гэсэн хүүхдүүд нь байгаа болов уу гээд тогооч, зөөгч нартай хамт очсон Сарнайгийн гэр хаана байдаг талаар Сувдаагаас мэдээлэл аваад М.Сарнайтай холбогдоод очсон.
Энэ өдрөөс бодит амьдралыг харсан. Тухай өдөр би М.Сарнайтай гурван цаг орчим ярилцсан. Тэр хүүхдүүдийг хараад сэтгэл их чимширсэн. Нэг захиа харсан. Ээждээ хайртай шүү төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн байсан. Тэгээд М.Сарнайгаас төрсөн өдөр чинь хэзээ юм вэ, болчихсон юм уу гэж асуусан. Үгүй дөрөвдүгээр сарын 15 нд болно хэлсэн. Миний төрсөн өдөр дөрвөн сарын 16-нд иймээс би төрсөн өдрөө хийхгүй М.Сарнайгийн төрсөн өдрийг тэмдэглэж өгнө гэдэг бодол тэднийхээс гарахад бодогдсон. Ингээд найз нөхдөдөө хэлээд төрсөн би өдрөө дөрөвдүгээр сарын 15 хийнэ. Гэхдээ бэлэг авахгүй мөнгө авна шүү дээ гэдгээ найз нартаа хэлсэн.
Ингээд дөрөвдүгээр сарын 15-нд өөрийн ресторанд М. Сарнайгийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Сарнайгийн хүүхдүүд, хүүхдүүдийн ээж аав болон манай найз нартай нийлээд 100 орчим хүнтэй М. Сарнайгийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Ингээд энэ өдөр “Нэг хүн нэг тоосго” аяныг эхлүүлсэн.
Эхний дансыг 4-р сарын 16 нээгдсэн хамтран эзэмшигчээр М.Сарнай байгаа. Хаан, Худалдаа хөгжил,Голомт гэсэн банкнуудад данс нээсэн. Нийтдээ 43 сая төгрөг цугларсан байгаа. Үүнээс Сая 771,800 төгрөгийг зарлагдсан байгаа.
Би Сувдаад“Итгэл сэтгэл гүүр” сангийн дансаар орж ирсэн мөнгийг“ Нэг хүн нэг тоосго” аяны төлөвлөсөн данс руу хийгээрээ гэж хэлж байсан. Сувдаа тэгнэ гэж хэлж байсан.Гэтэл одоо хүртэл хийгээгүй байна. Гадаад дотоодоос орж ирсэн мөнгийг “ Нэг хүн нэг тоосго” аяны данс руу хийхгүй шалтаг хэлээд яваад байгаа” гэв.
Н.Алт