Хонины ордныхныг од гаригийн эрхшээл ивээх болно

  ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр танд од гаригийн эрхшээл ивээх болно. Та шударга байн Хийсэн ажлаа дундаас нь битгий хаяарай, ажил хэрэгтээ нягт нямбай анхааралтай хандаарай. Түрэмгийлэх аюул, азгүй тохиолдол, хулгайд юмаа алдаж магадгүй.

ҮХЭР (4/20-5/20)

Үлдсэн өдрүүдэд олонд хүндлэгдэхийн тулд зорилготой бай. Үдээс хойш таны ажлын бүхий л амжилтыг тодорхойлох уулзалт болно. Удирдлагатайгаа эвтэйхэн байж санхүүгийн орчноо бүрдүүл. Захиргааны ажилтан болох эсвэл өөрийнхөө ажлыг эхэл.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр хувь заяаны бэлэг хүлээгээд хэрэггүй. Гэхдээ урьдын гавьяа урьд хийж гүйцэтгэсэн ажлынхаа шагналыг авч болзошгүй. Уран бүтээл, боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаанд өөрийгөө зориулбал энэ өдөр амжилттай өнгөрнө.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бизнесийн хүрээнд идэвх гаргахад таатай өдөр. Амьдралын эрч хүч нэмэгдэх нь мэргэжлийн ажилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй найз нөхдийн харьцаа, цаашдын хувь заяанд ч нөлөөлнө. Удаан хугацаа шаардах ажилд болгоомжтой ханд. Алхам бүрээ эргэж хар. Хүмүүст хэтэрхий их итгэж болохгүй.

АРСЛАН (7/23-8/22)   

Нүүдэл суудалд их зардал гарна. Харьцаандаа эелдэг, уян хатан байхгүй бол удирдлага даргадаа донгодуулж магадгүй. Барилгад хөрөнгө оруулж, орон сууцны зээл авах, байшин, гэр худалдаж авахад тохиромжгүй өдөр.

ОХИН (8/23-9/22)

Шинэ ажлын байр хайх, тохирсон амьдралын ханьтай болох, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад таатай өдөр. Нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа нь татгалзах аргагүй ашигтай харилцаа холбоо, шинэ танилуудтай болгоно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Жинлүүрийнхэн хүмүүстэй танилцах эсвэл уулзах хэрэг гарна. Гэхдээ та уулзаж байгаа хүнээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Ажил төрөл маш их байх тул олон хүмүүс амрах, спорт танхим, бассейнд ч очих цаг зав олдохгүй болно. Өөрийн залхуу байдлаа янз бүрийн нөхцөл байдлуудаар цайруулах гэж бүү хичээ. Ядаж л өглөөний дасгал хий эсвэл ажил, дэлгүүр рүу явахдаа алхаж байхыг зөвлөж байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хүүхдүүд өсөх тусмаа халамж их шаардана. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө ялангуяа хоол хүнс, боловсролд нь мөнгөө үрэхээс бүү татгалз. Тэдэнтэй ойр дотно байх цаг зав муутай бол тусгай хуваарь гаргах хэрэгтэй.

НУМ (11/22-12/21)

Гэрээ шинэчлэх, барилга засварын ажил тань гэр бүлийн гишүүдэд төвөг болж байгааг та сонсохыг хүсэхгүй байна. Таны энэ бүхэн ноцтой хэрүүл маргаанд хүргэхгүй байх талаар анхаар. Бүх газар, үл хөдлөх хөрөнгө, даатгал гэх мэттэй холбоотой ажлуудаа эмхлэх ёстой олж байна.

МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр та эргэн тойрныхонтойгоо, түүн дотор дуу муутай хүмүүстэй, дотно боловч үг хэлээ ололцдоггүй гэрийнхэнтэйгээ хэл амаа хялбархан ололцоно. Түншүүдтэйгээ ашгаа хуваах эсвэл хөрөнгө оруулалтын талаар хэлэлц. Ажил дээрээ дайсантайгаа эвлэрэх эсвэл шинэ холбоотон олох зорилгоор бага зэргийн үдэшлэг зохио.

ХУМХ (1/20-2/18)

Гадаадад ажиллаж магадгүй. Сарын дунд арав хоногт бүхий л хичээл зүтгэлээр ажилласан ажлын тань анхны үр дүн гарч ирнэ. Боловсролын түвшингээ дээшлүүлэх боломжийг ашигла. Асуудлыг шийдэхэд бүх анхаарал, хүчээ хандуул.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр зарим загасынхан үр дүн ашиг орлого олохын төлөө гэхээсээ өөртөө таашаал авахын тулд ажиллана. Аливаа зоригтой хийсэн үйлдлүүд амжилттай төгсөнө. Энэ өдөр байгалиас заяасан чанар буюу өөдрөг үзэл, амьдралд дуртай, шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг татсан уулзалт тохиолдох магадлалтай. Иймэрхүү гэнэтийн эргэлтээс бүү ай.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …