Үс засуулбал сайн нөхөртэй учирна

Аргын тооллын 8 сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 19, Могойг хүлэгч одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Санал болгох мэдээ

Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

Орос, Москва Кремлин Спасскаяа цамхаг, Гэгээнтэн Басилын цогчин дуганыг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Хятад, …