Английн алдарт BLUE хамтлагийнхан энэ сарын 14 буюу ирэх хагас сайн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд цор ганц давтагдашгүй тоглолтоо хийх гэж байгаа билээ.
Хамтлагийнхан товлосон хугацаандаа ирэх нь тодорхой болсон бөгөөд виз болон онгоцны тийзээ авсан гэдгээ мэдэгдээд байна. Тус хамтлагийн тоглолтын бас нэгэн сурпериз бол Blue хамтлагийнхан манай охидын нэг хамтлагтай хамтран дуулна гэж байсан. Одоогоо охидын хамтлагийн нэр нууц байгаач BLUE хамтлагийн Данкэн Жэймс хамтран тоглуулахаар санал болгосон хамтлагийн нэг гишүүнийг ихэд таалж, хувийн болзоо хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн гэнэ.
Тэрхүү болзоонд зориулан Монголын таван одтой “Best western Premier”зочид буудлын А зэрэглэлийн VIP өрөөг BLUE хамтлагийн нэр дээр захиалсан гэгдэж байна. Уг нь тус хамтлагийнхан МҮХАҮТ-ын хажууд баригдсан Corporate Convention Center зочид буудалд байрлана гэж зохион байгуулагчид мэдэгдсэн бөгөөд тус зочид буудалд мөн л BLUE-ийн нэр дээр захиалга хийгдээд байгаа аж.
Одоогоор зохион байгуулагч EVENTO компанийн зүгээс ямар хамтлагийг хамтран дуулуулахаар ямар санал болгосон хийгээд, Данкэн Жэймс хэн гээч дуучин бүсгүйд нүд унагасан нь одоогоор нууц байна.
Олон нийтийн дунд Монголд дэлхийн хэмжээний хамтлагтай хамтраад дуулчихаар чансаатай хамтлаг хэтэрхий цөөхөн гэж үзэж байгаа бөгөөд охидын Киви, Sweetymotion гэсэн хоёр хамтлаг байх өндөр магадлалтай байна.
Харин болзоонд уригдсан бүсгүйн хувьд таамаглах хүн алга байна.