320 долларын цалинтай ХИТ кино

 

Serjkhorol Gantogtokh-н зураг.

1980 оны эхээр үзэгчдийн хүртээл болж байсан “Бурхан лав галзуурчихсан байх” киног мэдэхгүй хүн үгүй биз ээ. Түүнийг Nǃxau Toma гэдэг бөгөөд Намиби улсын бушмен, фермер тэрээр 1980 онд холливудын киноны гол дүрд тоглож 320 долларын цалин авсан байдаг. Гэтэл уг кино дэлхий даяар хит болж 100 гаран сая долларын ашиг олжээ. Түүний оронд Клинт Инствуд эсвэл С.Сталоне байсан бол хэдэн сая ногоон авах байсныг төсөөлшгүй. Жинхэнэ насыг нь хэн ч мэдэхгүй, түүнийг 59 хүрсэн гэж таамагладаг. Хойсан гэдэг ястан үндэстний хүн байсан бөгөөд бушмены дүрд тоглосны дараа Европ, Ази ба АНУ-д зочилж сүүлд Хонконгийн кинонд тогложээ. 1990-ээд оны эхээр тэрбээр төрөлх Намиби нутагтаа эргэж ирэн эгэл жирийн амьдралаар амьдарсан. Түүнээс хойш 2003 онд түлээнд яваад гэр орондоо ирээгүй, Бушд нас барсан байжээ.

Serjkhorol Gantogtokh-н зураг.

Serjkhorol Gantogtokh-н зураг.

Санал болгох мэдээ

Бүжигчин Б. Болор “Дэлхийн мисс” тэмцээнд оролцоно

“Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Шинэ Дели хотноо албан ёсоор 2024 оны …