Таньд ямар шил хамгийн сайхан зохино гээч…

Аагим халуун зуны улирал ирсэн тул нарны хурц гэрэлд нүрээ үрчийлгэн явсаар үрчлээ тогтох гээд бана уу? Тэгвэл бүсгүй таньд ямар шил хамгийн сайн тохирох тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Нарны шил сонгохдоо хамгийн түрүүнд та өөрийн нүүрний хэлбэрээ зөв тодорхойлсон байхад л хангалттай!

Дугуй нүүртэй бол:

–       Дөрвөлжин хүрээтэй

–       Гүн өнгөтэй

–       Толгойд тань яг тохирсон томдоогүй шил сонго.

Дөрвөлжин нүүрэнд:

–       Онгоцны нисгэгчийн шилтэй төстэй хэлбэртэйг сонго. Хүрээ нь таны царайг засаж харагдуулна.

–       Том бас дугуй өнцөгтэй байх тусмаа тохиромжтой.

–       Дөрвөлжин хэлбэртэй шилнээс татгалз. Дөрвөлжин шил таны өө сэвийг улам тодруулж харагдуулах болно.

Зуйван нүүрэнд:

–       Өргөн хүрээтэйг сонго.

–       Шил нь жижиг байх тусам таны царай онцгүй харагдах болно.

–       Хүрээ нь элдэв төрлийн чимэглэлтэй байвал илүү сайхан харагдуулна.

Зүрхэн хэлбэртэй нүүрэнд:

–       Нисгэгчдийн, дугуй болон дөрвөлжин гээд ямар ч хэлбэртэй шил таньд зохино.

–       Гэхдээ таны нүүрнээс илүү гарсан /томдсон/ шил хэрхэвч сонгож болохгүй.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, …