Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Ажил дээр маргаан гарч болзошгүй. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй, өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Сарын эхээр хийсэн ажлынхаа үр дүнг тооц. Шинэ зорилгоо тодорхойл. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Үзэл бодлоо хамгаал.

ҮХЭР (4/20-5/20)

Таны сэтгэлийн хөөрөл, санаачилсан буулт зэрэг нь хамтрагчаа ховсдсон мэт болгоно. Тэд сонор сэрэмжээ алдаж үүнийгээ өөрсдөө ч мэдэхгүй байна. Найрсаг тэвчээртэй, зорилготой, жинхэнээсээ ингэж харагдах нь хэцүү ч үүнийг хийх хэрэгтэй. Таныг ямар ч ажлыг цагт нь амжуулах дуртай. Хийх ажил маш их байна, Гол ажилдаа анхаарлаа төвлөрүүл.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бусдын зөвлөгөөг бүү дага. Энэ нь хор болно. Дараа нь харамсахгүйн тулд ойр дотны хүмүүсийнхээ тэвчээрийг бүү шалга. Дотрын өвчин хүндэрч болзошгүй байна. Зорьсондоо хүрэхэд дарамт шахалт, зөрүүд зан саад болно. Санхүүгийн байдал нэлээд муудна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэцүү хүнд өдөр болох шинжтэй. Нийтэч байдал бүү гарга. Ойрын хүнтэйгээ харьцахад хэцүү болж, маргаан нь харьцааг тань бүрэн таслахад хүргэнэ. Бие өвдөж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй, өвдлөө гээд зүгээр өнгөрөөчхөж болохгүй. Амьтны гаралтай хоол унд хэрэглэж болохгүй. Бужигнаанд бүү оролц, аар саархан зүйлээр бүү оролд.

АРСЛАН (7/23-8/22)   

 Идэвхгүй, ажиглах өдөр. Та зүгээр ажиглаж, сонсож сууснаар олон зүйл мэдэж авах нь лавтай. Маргаанд оролцох хэрэггүй, эс тэгвээс буруутан нь болж мэднэ. Ажил хэргийн сэтгэл татмаар санал тавихад бүү зөвшөөр. Эрүүл мэндээрээ дэнчин тавих ч мөн адил хэрэггүй.

ОХИН (8/23-9/22)

Эргэлзээ ихтэй, сонголт хийхэд төвөгтэй өдөр болно. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд хүссэн үр дүнг та хүртэх болно. Өнөөдөр хайр дурлалаас болж сохор мэт, мөн өрөвч энхрий болно. Заримд нь ер бусын тэр байтугай уйтгартай санагдана. Тө өөртөө эрх чөлөө олго. Санхүүгийн хувьд гэнэтийн их зарлага, эсвэл орлого олох магадлалтай. Харин мөнгөө хадгалж, хуримтлуулж чадахгүй бололтой.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр хөгжилтэй явдлууд таныг хүлээж байна. Цагийг сайхан өнгөрөөх хэрэгтэй. Ажлаа зөнд нь орхихгүй байхыг хичээ. Архины хамааралд орж байсан бол түүнийгээ санаж, ууж хэтрүүлэхээс зайлсхий.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Төрөлхийн авхаалжтай зангаараа ажиллаж их мөнгө авч, байдлыг бодитойгоор дүгнэнэ. Амьдрал сайжирна. Ажил хэргийн түнштэйгээ найрсаг, шударга, чин сэтгэлийн харьцаатай бай. Тэд таныг хүндэлж, танаар бахархана.

НУМ (11/22-12/21)

Өнөөдөр таны хамгийн эмзэг эрхтэн нуруу, нугас байна. Өвчин намдаах эм бүү хэрэглэ. Сайн илээчид оч. Физик эмчилгээ ч ач тустай. Хэрвээ та удирдагч бол өөрийн хүслээр ажил дээрх өөрчлөлтүүдийг хийж дуусгах болно. Материаллаг байдлаа засах олон арга байна, гол нь та азтай тохиолдлыг хүлээж гараа хумхин суух ёсгүй. Та дэндүү амархан хэрүүл маргаанд оролцож байна. Харилцаагаа нураахгүйн тулд биеэ барь.

МАТАР (12/22-1/19)

Хичээл сурлага, бизнес хайр дурлал, эд зүйл худалдан авах, албан тушаал дэвшихэд туйлын сайн. Сэтгэл зүйн таатай байдал, уриалагхан занг эрхэмлэх өдөр. Энэ нь бүх хүнтэй хэл амаа ололцоход тусална. Ажил хэргийн түншүүд болон хайртдаа анхаарал тавь. Учир нь тэд таны ирээдүйн түшиг тулгуур юм.

ХУМХ (1/20-2/18)

Идэвхтэй хөдөлгөөнтэй байж хуримтлуулсан туршлагаа хуваалцах боломж танд олгоно. Үүний зэрэгцээ таны нийгмийн байр суурийг бэхжүүлэх өсөлт хөгжилтөнд нөлөөлөх хүмүүс таны амьдралд бий болно. Эдгээрийн аль алинаас нь бүү татгалз. Тэгвэл та хожих болно.

ЗАГАС (2/19-3/20)

Аз турших өдөр. Бирж эсвэл казинод аз туршсан тоглоом тоглохыг хүснэ. Хууль дэг журам зөрчиж магадгүй. Мөрийтэй тоглоом тоглохоо цагийг нь олж зогсоо. Эс тэгвээс өрөнд орж дуусах нь. Замд гарахдаа болгоомжтой бай. Цэнгэх хүсэл биш, харин романтик харилцаа руу тэмүүлнэ. Таны хайр танд маш олон мэдрэмжүүдийг бэлэглэх магадлалтай.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …