ХОНЬ (3/21-4/19)
Таны өмнө буй чухал асуудлын нэг нь эрүүл мэндээ бэхжүүлэх явдал юм. Хорт зуршлуудаасаа үүрд хагацах хэрэгтэй. Фитнесс клубт оч, салхинд гар, зугаалгаар яв. Эрүүлжүүлэх арга хэмжээ ав.
ҮХЭР (4/20-5/20)
Ажил хэргийн харилцаа холбоо тогтоох болон гэрлэхэд санхүүгийн ба материаллаг байдлууд саад болно. Хосуудын материаллаг байдлын талаарх санал, сонирхол зөрчилдөнө. Зугаа цэнгэлд зарцуулах мөнгөө багасга. Эс тэгвээс хайрт тань таны ирээдүйн талаарх сайн сайхан ярианд итгэхээ болино. Харьцаагаа хэрүүл маргаанаар бүү шийд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эрдэм мэдлэг дээдэлдэг учир ямар ч ажил хийж амжилт олно. Ажилдаа анхаарч бичиг баримт хянаж гэрээ хэлэлцээрт илүү анхаарал хандуул. Зохицуулагдаагүй санхүүгийн асуудлууд нь харилцан ойлголцлын байдалд муугаар нөлөөлж болзошгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил дээр тань байдал тун аятайхан байна. Өнөөдөр та нэр хүндээ бэхжүүлж чадна. Идэвх зүтгэлээрээ та материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Танд шинэ ажлын юм уу, өөр салбарт хүчээ сорих санал ирнэ. Удаан бодолгүйгээр шууд зөвшөөрөхөд алдахгүй. Учир нь энэ ажил тань холын ирээдүйтэй байна.
АРСЛАН (7/23-8/22)
Гэмт этгээдүүдтэй учрах эрсдэлтэй байна. Хамтын бизнест бүтэлгүйтэж мэднэ. Мөнгөө хянаж бай. Ялангуяа удаан хугацаагаар юуг ч төлөвлөсний хэрэггүй. Амьдрал тэртэй тэргүй өөрийнхөө өөрчлөлтийг оруулна.
ОХИН (8/23-9/22)
Харамсалтай нь эрүүл мэнд тань маш эрсдэлтэй байх нь. Эмнэлгийн ажилтнуудын худал онош зэрэг эмчилгээний алдаануудыг тоохгүй байж болохгүй. Ямар нэгэн сэтгэл түгшээсэн өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ ав.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та тохилог тансаг байртай болно. Сайн санхүү үүнийг шийднэ. Та эелдэг тул найз нөхөд тань танайхаас салахаа болино. Хань тань таны сэтгэл зүрхэнд хамгийн үнэтэй байд суурь эзэлнэ. Хайртынхаа дэмжлэг анхаарлыг өндөрөөр үнэлэх боломжийг бүү алд.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхээсээ тусламж хүлээнэ. Бие дааж өөрчлөлт хийнэ. Хүүхэддээ дарамт үзүүлж болохгүй. Хөндлөнгийн сөрөг нөлөөнд автах, муу мэдээ авч болзошгүй. Бодисын солилцоо алдагдаж, жин нэмэх бололтой.
НУМ (11/22-12/21)
Шинэ санаа бодлыг хэрэгжүүлэхэд төрөл садан холбоотны тусламж, том байгууллагатай холбоо байгуулж дэмжлэгтэй амжилтад хүрнэ. Шинэ төсөл хэрэгжинэ.Ихэнхи нум сарын эцэст чөлөөтэй болж материаллаг байдал сайжруулж, төрөл садны холбоо хувь нэмэр өгнө. Өөрийнхөө өмнө зорилгоо дэвшүүл.
МАТАР (12/22-1/19)
Атаач хүмүүс хэвлэлээр нэр хүндийг тань унагаана. Хийх гэж байсан зүйлийг чинь үгүй хийнэ. Тэдний эсрэг гал мэт тэмц. Сайтар төлөвлөсөн үйл явдал бүтэлгүйтэж, харин ч бэлэн бус байсан үйлдэлдээ амжилт гаргана. Материаллаг талаараа хамаатай байдаг хүмүүсийн зүгээс хууран мэхлэлт, ёс бус үйлдэл гарч болзошгүй.
ХУМХ (1/20-2/18)
Хоёрдмол, гэнэтийн оргилуун, тайлбарлах аргагүй нөхцөл байдлууд таны хайр сэтгэлийн харьцаанд түлхэц өгнө. Та хайртай хүнийхээ сэтгэлийн гүн дэх нууцлагдмал, оньсого мэт зүйлсүүдийг хэдий чинээ ихээр нээж чадна, эдгээр нууцууд таны нүдний өмнө улам бүр тодорхой болно.
ЗАГАС (2/19-3/20)
Гэрээ хэлэлцээр байгуулах хэлхээ холбоо тогтооход тааламжтай. Гэрлэхэд ч мөн таатай. Энэ онд та гэр бүлтэй болох гэж байгаа бол гэрлэлтийн гэрээгээ байгуул. Эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсний дараа гэр бүлээ бат бөх, аз жаргалтай байна гэдэгт итгэлтэй байж болно.