УИХ дахь МАН-ын бүлэг ирэх даваа гаригт Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барина

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “60 тэрбум”-ийн бичлэгийг эвлүүлэг биш жинхэнэ бодит болсон яриа гэдгийг баталж, одоогийн МАН-ын Удирдах Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Засгийн газрыг ч огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. МАН дотор нэгэнтээ хариуцлага тооцох механизм ажлаад эхэллээ гэж хэлж болохоор байна.

НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өчигдөр өргөн барьсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа мэдээлэл цацагдаж эхлээд байна. Одоогоор хэн хэн энэ бичигт гарын үсэг зурсан нь тодорхойгүй байгаа.

Гэхдээ Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 31 гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан гэнэ. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа. Хэрвээ 38-д хүрвэл УИХ дахь АН-ын гишүүдээс дэмжлэг авах шаардлагагүйгээр дангаараа Засгийн газраа огцруулах нөхцөл бүрдэх юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ирэх даваа гарагт Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа гэв.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …