ХОНЬ (3/21-4/19)
Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Цалин хангалттай байна. Гэр бүлийнхээ эсвэл хувийн компанийхаа санхүүгийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай.
ҮХЭР (4/20-5/20)
Нөлөө бүхий хүмүүс болон ашигтай харилцаа холбооны тусламжтайгаар ажлаа солих асуудлаас ангижирна. Богино хугацааны сургалт, аялалд таатай. Хамт олонтойгоо харьцаагаа бүү хурцатга. Санхүүгийн ажилтай хүмүүст асуудалд үүсч болзошгүй тул тайлан тооцоондоо анхаарлаа сайн
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр албан тушаал горилоход тохиромжтой тул боломжыг алдаж болохгүй. Маргаан, хэлэлцээнд өөрийн зөвийг хүчээр ойлгуулж, батлах гэсний хэрэггүй. Зугаа цэнгэлийн төлөөс өндөр байна. Санхүүгийн ажил хэрэгт гэнэтийн эргэлт гарна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таагүй өдөр. Хатуу үг хэлэх, доог тохуу хийх, хоосон яриа ярихаас зайлсхий. Чухал шийд бүү гарга. Бусдын нөлөөнд автан, нөхцөл байдалд хийсвэрээр хандсанаар эцэст нь байнд нь ч үгүй, банзанд нь ч үгүй болов доо.
АРСЛАН (7/23-8/22)
Сарын эцэст том зүйл худалдаж авахад урам хугарахаас өөр зүйл авч ирэхгүй байж мэднэ. Орон байр, гэр бүлдээ хэт их мөнгө үрж, гэр бүлийнхээ төсвөөс хэтрүүлж, үл хөдлөх хөрөнгийг алдагдалтайгаар зарах буюу түрээслүүлж магадгүй. Бэлэг худалдаж авахдаа солиулах хэрэг гарч магадгүй гээд мөнгөний баримтууд, талоноо хадгалж байгаарай.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр танд хариуцлага эсвэл хувийн ажлаа хөөцөлдөх дотоод хүслийнхээ аль нэгийг сонгох болно. Бүхнийг амжуулж сурах хэрэгтэй. Эс тэгвээс ажлаа алдаж гавьяа шагналын оронд зэмлэл шийтгэл хүртэж болзошгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та үе үе харшилтай болдог бол үүндээ сайн анхаарах өдөр. Харшил хөдөлгөдөг шалтгааныг бүрэн тодорхойлсон нь дээр. Дархлаагаа сайжруулж, дасгал бодибилдингээр хичээллэ. Дасгалжуулагчаас өөртөө тохирсон зөвлөгөө авч, ачааллаа зөв тохируулах хэрэгтэй. Халуун уур, саунд бүү суу.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Та чадамгай байсан ч хүрэх боломжгүй зүйл бас байдаг. Та тэмцэж ялах дуртай. Юуг ч тоохгүй зориглох хэрэгтэй. Мэдрэлийн ядаргаа тусч, эрч хүчгүй болно. Өөрийн боломжийг жишиж үз. Өмнөө хэт том зорилт бүү тавь. Азгүй явдал тохиолдоно.
НУМ (11/22-12/21)
Хэрвээ ямар нэгэн зүйлийг хийхийг хүсвэл таныг хичнээн ятгаад ч нэмэргүй. Хэрвээ танд өрсөлдөгч бий болсныг мэдвэл бодсон санаснаа тэр дор нь гүйцэлдүүлж өрсөлдөгчөө юү ч үгүй үлдээнэ. Гэр бүлийн хувьд дурла, тэвч. Хэрвээ та бэрхшээлийн өмнө сөхрөхгүй шургуу байж чадвал нууцлаг хүслүүд биелнэ.
МАТАР (12/22-1/19)
Үдээс хойш удирдлагын зүгээс ажилтай чинь холбоотой саад тохиолдож болзошгүй. Ивээн тэтгэгч чинь туслах болно. Дэмий сандрах хэрэггүй. Тантай ижил бодолтой хүмүүс олон байна. Байрандаа бүү зогс. Шийдвэртэй алхам хийхээс айх хэрэггүй. Биелэхгүй байх магадлалтай тул олон ажил зэрэг төлөвлөсний хэрэггүй. Төлөвлөгдөөгүй зардал, торгууль төлөх магадлалтай байна.
ХУМХ (1/20-2/18)
Зарим хүмүүс бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж удирдах байр сууринд очих магадлалтай. Эрх мэдэл гэдэг бол зөвхөн нэр хүнд, хүндэтгэл бус томоохон хариуцлага юм. Олон нийт болон улс төрийн карьер хийхээр шийдсэн хүн бүхэн энэ тухай санаж явахыг од эрхэс зөвлөж байна.
ЗАГАС (2/19-3/20)
Санхүүгийн байдал нэгэн хэвийн бус байна. Хэрвээ сарын эхний хагаст зарлага тогтмол гарч байсан бол сарын сүүлээр баланс тогтворжино. Өнөөдөр хүнд хэцүү шургуу хөдөлмөрөөрөө олсон мөнгөнийхөө нэгээхэн хэсгийг сул асгана гэдэгтэй эвлэр. Та өөрийн үйл ажиллагаагаа уужим ухаанаар тунгаан бодож сэтгэл хөдөллөө барьж чадна. Түншүүдийн зөвлөгөө бэрхшээлүүдээс хамгаалж, муу санаатнуудаас хамгаалах болно.