Монголын Чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдох Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн ДАШ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Будапештыг зорилоо.
Багийн бүрэлдэхүүнд: хөнгөн жин буюу 55 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 66 кг-д ОУХМ Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 84 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нар оролцолно.
Харин хамгийн хүнд жин буюу 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат хүч үзнэ.
Энэхүү Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн ДАШ тэмцээнд манайхаас долоон тамирчин оролцох гэж байна.