Монголын залуу хөгжимчид дэлхийн сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлнэ

Итали улсад суралцан уран бүтээлээ туурвиж байгаа морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Б.Номингуа нар энэ сарын 13-нд Улсын филармонийн концертын танхимд сонгодог хөгжмийн тоглолтоо тавихаар болжээ.

Тэд энэхүү тоглолтоороо цөөхүүл хөгжимд зориулсан дэлхийн сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлэх гэнэ. Ийнхүү сонгодог урлагт шимтэгч үзэгч та бүхэн олон улсад авьяасаа таниулсан Монголын залуу хөгжимчдийн тоглолтын ур чадварыг мэдэрч, Италийн хөгжим урлаач Loeiz Honore-ийн мастер морин хийлийн дуурслыг бодитоор сонсох ховорхон боломж  бүрдэж байгаа нь энэ ажээ.

Д.Амармэнд, Б.Номингуа нар ирэх сард  Венец хотноо зохиогдох “Festival Galuppi”  сонгодог хөгжмийн наадамд оролцож, төв театр “Teatro La Fenice”-д тоглолтоо хийх юм байна.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …