П.Орхон эхний барилдаандаа Энэтхэгийн тамирчинг цэвэр яллаа

Өнөөдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан  болж байна. Эмэгтэйчүүдийн 60 кг-д П.Орхон зодоглож, эхний тойрогтоо Энэтхэгийн бөх  Шилпи Шеоран Ядавтай учраа таарсан. Манай тамирчин барилдааны эхнээс л санаачлагыг гартаа авч, энэтхэг бүсгүйд боломж олгохгүй байсаар өрсөлдөгчөө 10:0-ээр буулгаж авлаа.

Харин эмэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдсөн Э.Даваачимэг эхний өрсөлдөгч болох Украины Татьяна Киттийг  7:6 харьцаагаар яллаа. Э.Даваачимэг Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальтай бол  түүний эхний өрсөлдөгч ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга бөх юм. Манай бөх хоёрдугаар тойрогт Туркийн бөхтэй барилдана.

 

Санал болгох мэдээ

Алхах “эрх“-ээ алдсан нийслэлчүүд…

Улаанбаатар хотын төвөөр алхахад явган хүний замаар биш, саад тотгорын дундуур явж байгаа мэт мэдрэмж …