Чөлөөт бөх ДАШТ : Өнөөдөр барилдах манай дөрвөн бөхийн сугалаа

“Парис-2017” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Ингээд манай тамирчдын сугалааг танилцуулья

.48 кг: ОУХМ Э.Нарангэрэл эхний тойрогт Нидерландын Жессика Бласзкатай барилдана. Энэ жил 25 настай энэ бүсгүй хоёр жилийн өмнө 48 кг-д дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, Нидерландаас 28 жилийн дараа тив, дэлхийд медаль хүртсэн бөх болж байв. Хэрвээ түүнийг ялвал Туркийн Евин Демирхан, БНХАУ-ын Люинг Кин нарын хожсонтой нь зодоглох юм.

53 кг: Д.Отгонцэцэг эхний өрсөлдөгч нь Германы Нина Хеммер. Немц бүсгүй Европын АШТ-ээс мөнгө, хүрэлтэй, энэ жил 24 настай нэгэн. Тэрбээр Риогийн олимпод оролцсон ч эхний тойрогт БНХАУ-ын Зон Хуечунд ялагдсан юм. Хэрвээ Д.Отгонцэцэг ялвал дараагийн тойрогт Канадын ахмад бөх Жессика МакДоналд болон ОХУ-ын залуу тамирчин Сталвира Оршуш нарын ялсантай нь үзэлцэнэ.

 60 кг: Б.Шоовдор эхний тойрогт хийлсэн бөгөөд ОХУ-ын Любов Овчарова, Риогийн олимпын аварга Японы Рисако Кавай нарын ялсантай нь оноолт таарна.

69 кг: О.Насанбурмаа  эхний тойрогт Киргизстаны бөх залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Меерим Зуманазароватай хүч үзэх болов. Түүнийг ялвал БНСУ-ын Хю Бин Ким, Энэтхэгийн Каур Навжот нарын хэн ялсантай барилдах юм байна.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …