Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.

2017 наймдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3458 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, гамшгийн улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн бэртэж, 530 мянган мал хорогджээ.

 

Санал болгох мэдээ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026 оны гуравдугаар сарын 11/  “Импортын барааны гаалийн албан татварын …