Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар томилсонтой холбоотойгоор тус албаны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Дүүргийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан түргэн шуурхай үзүүлэх, бүх төрлийн лавлагааг нийслэлийн Газрын албанаас гаргуулах үүргийг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун өгсөн.
Дээрх асуудалтай холбоотойгоор нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулаад, иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.