Байгаль хамгаалагчид мэргэжлийн дронтой болов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас байгаль хамгаалагчдад мэргэжлийн дрон, байршил тодорхойлон мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, түймэрт тэсвэртэй ажлын хувцас зэргийг өнөөдөр гардуулан өглөө. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан журмын дагуу байгаль хамгаалагчдын хувцас, таних тэмдгийг шинэчилсэн хүрээнд  Нийслэлийн Байгаль хамгаалагчдын шинэ дүрэмт хувцсыг танилцуулжээ.

Нийслэл хотын захиргаа байгаль орчныг орон нутгийн иргэдийн хүч, оролцоотой хамгаалах бодлогынхоо хүрээнд 90 иргэнд идэвхитэн байгаль хамгаалагчийн эрх олгосон байна. Байршил тодорхойлогч төхөөрөмж нь байгаль хамгаалагчдын явсан зам, чиглэлийг цаг, минуттай мэдээлэхээс гадна төв хяналтын системтэй мэдээлэл солилцох, мессэж явуулах, ойролцоох байгаль хамгаалагчаас тусламж хүсэх, байршлаа илгээх боломжтой аж.

Мэргэжлийн дроноор 500 метрийн өндрөөс 7 км радиус дахь газар нутгийг хянах боломжтой бөгөөд 72 км/цагийн хурдтай нисч, зөрчлийг 4К нягтралтай баримтжуулдаг. Гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна зэрлэг амьтдын тооллого судалгаа, түймрийн хяналт зэрэгт ашиглах юм байна. Байгаль хамгаалах ажилд технологийн дэвшил ашигласнаар байгаль хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах, зөрчлийг шуурхай хүлээн авч, таслан зогсоох боломжтой болжээ.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …