Д.Отгонцэцэг эхний ялалтаа байгууллаа

Франц улсын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ний 53 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг эхний барилдаанаа ЕАШТ-ий хошой хүрэл медальт Германы Нина Хеммертэй хийж, 8:6-гаар яллаа. Тэрбээр 1/8 шигшээд энэ жилийн Оросын аварга буриад бүсгүй Сталвира Оршуштай барилдана. Түүний өрсөлдөгч нь эхний тойрогт 2012 оны дэлхийн аварга Канадын Жессика Макдональдыг оноогоор цэвэр ялжээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …