Дэлхийн зарим улсуудад хүүхдүүд хичээлдээ явахдаа айдастай бас зарим талаараа баяртай байдаг байна. Учир нь тэд боловсрол эзэмшихийн тулд төсөөлшгүй бэрх замыг туулан сургуульдаа хүрдэг аж. Эдгээрээс сонирхуулъя.
Хятадын Гүлү (Gulu) дэхь сургууль нь магадгүй дэлхий дээрх хамгийн алслагдсан сургууль гэнэ.
Хятадын Жан Жиаван (Zhang Jiawan) тосгонд хүүхдүүд модон шатаар уул өөд авирч хичээлдээ явдаг. Энэ шат нь хэзээд унаад ирж мэдэх маш баталгаагүй харагддаг.
Энэтхэгийн нэгэн мужийн дотуур байранд амьдардаг хүүхдүүд Гималайгаар дамжин сургуульдаа явдаг байна. Мэдээж сургуульдаа хүрэх зам нь цас, мөс ихтэй бартаатай байдаг гэнэ.
Индонезын Лебакт (Lebak) сурагчид эвдэрсэн дүүжин гүүрээр дамжин их усыг гатлан хичээлдээ явдаг байсан байна. Гэхдээ Индонезын хамгийн том ган үйлдвэрлэгч компани энэ гүүрийг шинэчлэн барьсанаар хүүхдүүд аюулгүй замаар зорчин хичээлдээ явдаг болжээ.
Колумбын Рио-Негро голын дээгүүр хүүхдүүд ган кабелын утсаар дамжин хичээлдээ явдаг.
Индонезын бас нэгэн хотод хүүхдүүд сэлүүрт завиар хичээлдээ явдаг байна.
Энэтхэгт сурагчид ой модон дунд байрлах “Root” буюу эх гүүр хэмээн нэрлэдэг модны үндэсээр барьсан гүүрээр явж сургуульдаа очдог байна.
Мьянмарт охид сургуульдаа хүрэхийн тулд одос үхэр хөлөглөдөг байна.
Энэтхэгийн Бэлдангад (Beldanga) хүүхдүүд Tuk Tuk буюу авто ришкагаар зорчин хичээлдээ очдог байна.
БНХАУ-ын Сычуань дахь сургуулийн сурагчид цасан дундуур эвдэрсэн гүүрээр хичээлдээ явдаг.
Индонезын Пангуруран (Pangururan) тосгонд хүүхдүүд модон завиар зорчин сургуульдаа очдог байна.
Шри-Ланкад XVI зууны үеийн ханан дээгүүр банзаар дамжин ахлах сургуулийн охид хичээлдээ очдог байна.
Энэтхэгийн Кералад сурагчид завиар зорчиж хичээлдээ очдог аж.
Энэтхэгт Дели хотын сургуулийн сурагчид морин сагс хэмээн нэрлэгдэх тэргээр сургууль руугаа зорчдог.
Индонезын Киланкап (Cilangkap) тосгонд оюутнууд хулсан сал ашиглан голыг гатлан сургуульдаа хүрдэг.
Хятадын Пиллид (Pili) хүүхдүүд уулан дээгүүр дамжин олон зуун бээрийн аялалд гарч байж сургуульдаа очдог.
Филиппиний Ризал (Rizal) мужийн бага сургуулийн сурагчид хийлдэг дугуйн дээр сууж гол гатлан сургуульдаа хүрдэг байна.