Нэн шаардлагатай эмийн жагсаалтыг гаргахдаа чанартай, үйл­чилгээний идэвхжил сайтайг нь тусгах хэрэгтэй

560543_421757554599811_1030726179_nЭрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын төлөө­лөгчидтэй уулзлаа. 

Уул­залтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюнт-У, ДЭМБ-ын НДББ-ийн Эм, эрүүл мэндийн тех­нологи хариуцсан газрын дарга Доктор Клара Тисоки болон ЭМЯ-ны ЭЭХХэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, Азийн хөгжлийн банкны тө­лөө­лөгчид оролцлоо.

Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын эмийн асуу­дал, тэр дундаа эмийн бүрт­гэл, хяналт, аюулгүй байдал, зохистой хэрэглээний ту­хай талууд санал бодлоо хуваалцсан байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалтын үеэр Зас­гийн газарт санал оруул­сан Хүнс, эмийн агент­лагийг байгуулах талаар асуудал нааштай шийдэгдэнэ гэж үзэж байна хэмээлээ. Мөн Засгийн газрын мөрийн хө­төлбөрт тусгагдсан энэхүү агентлаг байгуулагдсанаар хүнс, эмийн аюулгүй байд­лыг бэхжүүлэхэд ач хол­бог­долтой болох тухай та­лууд хэлэлцэв.

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Мар­гарет Чанг Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Эрүүл мэдийн сайдыг өөрийн баг­тай хамт Хонконгод айлч­­лан эмийн бүртгэл, эм хангамжийн асуудал, ча­­нар, аюулгүй байдал зэр­гээр туршлага судлахыг зөвлөсөн.

Мөн эмийн талаар Хонконгийн холбогдох бай­гуул­лагыхантай холбоо тогтоосон. Энэ оны хувьд ЭМЯ эмийн бодлогын асууд­лыг шийдвэрлэх эхний алх­муудаа хийхээр ажиллаж байна гэлээ.

Нэн шаардлагатай эмийн жагсаалтыг гаргахдаа хам­гийн гол нь чанартай, үйл­чилгээний идэвхжил сайтай эмийг тусгах нь чухал. Энэ­хүү нэн шаардлагатай эмийн жагсаалтыг цахим жо­рын системд шилжүүлэх гэсэн бодлогыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр зорьж байна хэмээн танилцууллаа.

Түүнчлэн хүрэлцэн ир­сэн төлөөлөгчдийг эмийн аюулгүй байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг хүссэн юм.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …