ДАШТ: Э.Бэхбаяр дэлхийн аваргын хос медальтан боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд ийнхүү Лас Вегас 2015, Парис 2017 дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болж байна.

Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин боллоо. Түүний хувьд анхны багш, МонголУлсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа амжилтыг давтаж байна.

Э.Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор 12:0 цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0 тус тус ялсан.

Шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахаш ид 4:4 онооны чанараар ялагдсан юм. Японы бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарч 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр 10:0 хожсон.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубовыг 9:2 ялж дэлхийн хошой медальтан боллоо.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …