ДАШТ: Г.Мандахнаран эхний тойрогтоо Канадын бөхтэй барилдана

“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар хүч үзнэ. Ингээд өнөөдөр зодоглох манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

65 кг ДАШТ-д анх удаа оролцож буй Нармандахын Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзэхээр боллоо. Түүнийг дийлбэл Болгарын Николай Куртев, Беларусийн Азамат Нуриков нарын ялсантай барилдана.


70 кг МУГТ Ганзоригийн Мандахнаран эхлээд Канадын Стэнли Асселстинтэй барилдахаар боллоо. Түүнийг ялбал 
Казахстаны Акзурек Танатаров, Энэтхэгийн Амит Кумар нарын ялсантай барилдана.


74 кг
 Найман жилийн дараа ДАШТ-д зодоглож буй ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхлээд Польшийн Анжей Сокалскитэй оноолт таарлаа. Түүнийг ялбал Тажикистаны Гамид Жалилов, Испанийн Таймураз Фриев нарын ялсантай хүч үзнэ.

97 кг ДАШТ-д анх удаа оролцож буй ОУХМ Өлзийсайханы Батзул эхний тойрогт Молдавын Николай Чибантай хүч үзнэ. Түүнийг ялбал Японы Найя Акагүма хүлээж байна.Урьдчилсан болон дагах барилдаан монголын цагаар 16:00 цагт эхэлнэ.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …