Флойд Мейведер ялалт байгууллаа

Мэргэжлийн боксын аварга Флойд Мейведер ба Конор Макгрегор нарын тулаан өнөөдөр боллоо. Энэхүү тулааныг “Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэж, боксын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тэмцээн гэж үнэлж буй юм.

Флойд Мейведер 10 дугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч ялалт байгууллаа. Флойд Мейведер нь мэргэжлийн боксын тулаанд нэг ялагдал хүлээж байгаагүй нэгэн юм. Тэрбээр энэхүү тэмцээнд ч илүү гэдгээ харууллаа. Америкийн мэргэжлийн боксын амьд домог Флойд Мейведер сүүлийн 25 жилийн турш боксын спортын түүхэнд гарч ирсэн хамгийн шилдэг тамирчин юм.

Т.Түвшин  

Эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …