Жүдогийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Жүдо бөхийн ДАШТ  өнөөдөр Унгарын Будапешт хотноо эхэлнэ. ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Эрэгтэй долоон жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн баг оролцож байгаа. Харин эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчин оролцоно. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ.

Тус тэмцээнд зодоглох Монгол улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллах юм байна. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогдсон.


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …