Шүлхийн хорио цээрийн дэглэм 28 хоног үргэлжилнэ

Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүлжээ. Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. Харин орц гарцыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ганц бүсээр нэвтрүүлэхээр боллоо. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн бүс нутагт байгаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд явуулах талаар мэргэжлийн байгууллагатай ярьсан. Эцсийн шийдвэр дүүргийн онцгой комиссоос гарна.” гэв

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …