Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр манай хоёр тамирчин мөнгө, хүрэл медаль хүртсэн. Өнөөдөр ДАШТ-ий хоёрдах өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд манай улсаас 2 бөх зодоглож байна. Б.Хорлоодой эхний шатанд Доминиканы Де Хесус Дианатай таарсан бөгөөд учраа бөхөө даралтаар цэвэр яллаа. Ч.Аззаяа эхний шатанд Азербайжаны Назакат Азизоватай барилдаж ялагдлаа. Ингэснээр тэмцээнийг өндөрлүүлж байна. Мөн эрэгтэйчүүдийн -66кг жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн барилдах бөгөөд эхний шатанд хийлж, 2-р шатанд Узбекистаны бөх Нуриллаев Сардортой барилдахаар оноолт таараад байна.