8 сарын 31-ны пүрэв гарагт НИТХ-ын ээлжит хурал болно

НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт болдог уламжлалтай.  Энэ дагуу 2017 оны 8 сарын 31-ны  пүрэв гарагт буюу маргааш НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд болно.

Өнгөрсөн хугацаанд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, улсын баяр наадам, зуны амралт зэргээс шалтгаалан  2017 оны 5 сараас хойш  НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаагүй байгаа юм. НИТХ-ын ээлжит хурлыг  5 сараас хойш зарлан хуаралдаагүй байгаатай холбогдуулан тус хурлаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх олон асуудал  дараалалаа хүлээж байгаа гэнэ.

Ц.Бат

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

Нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог сайжруулах, инженерийн хангамжийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх …