Туул, Улиастайн гол орчмоос есөн тонн хог хаягдал цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх аян өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Дүүргийн харьяа хэлтсүүд буюу хугацаат цэргийн албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож есөн тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Туул голын хог хаягдал цэвэрлэх аян ирэх сарын 16-ны өдөр дуусна. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагуудад идэвхитэй оролцож эрүүл, таатай орчинд амьдрахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс уриаллаа.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг …