НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлалаа

Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцахыг санаархсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэж үзэн МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гарын үсэг зураад байгаа.

Мөн тэдэн дээр НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэвч Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохгүйн тулд НИТХ-ыг хуралдуулахаас цааргалж, хурлын дэгийг ноцтойгоор зөрчиж байна.

Албан тушаалаа хамгаалж авч үлдэхийн тулд сургууль цэцэрлэг, өвөлжилтийн бэлтгэл гээд НИТХ-аар яаралтай хэлэлцэх асуудлуудыг хөсөр орхиж байгаа Ц.Сандуйтай хариуцлага тооцох учиртай хэмээн тэд үзэж байна. НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр 10 цагаас Хангарьд ордонд хэвлэлийн хурал зарлажээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ

Зуны бүтээн байгуулалт, зам засварын ажлууд бүрэн дуусаагүй, сольж шинэчлэх ёстой замын хашлага, боржурын ажил …