Жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ААШТ-ий мөнгөн медальт, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Б.Мөнгөнчимэг, ААШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой аварга Б. Ганхайч нар хүч үзнэ.
Тэмцээний 63 кг-ын жинд 47 тамирчин барилдах бөгөөд ОУХМ Б.Мөнгөнчимэг Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт Францын Клариссе Агбегньенугын толгойлж буй “Д” хэсэгт орж, эхний тойрогт Энэтхэгийн тамирчинтай барилдахаар оноолт таарчээ. Харин ОУХМ Б.Ганхайчийн хувьд Олимп, Дэлхийн аварга Австрийн Тина Тристинъякийн толгойлсон “А” хэсэгт орж эхний барилдаанаа Киргизстаны тамирчинтай хийхээр боллоо. Киргизийн тамирчинг ялвал 2-р тойрогт түүнийг Өмнөд Солонгосын тамирчин хүлээж байна.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ДАШТ-ий V байрын шагналт, ААШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ О.Ууганбаатар хүч үзнэ. Түүний жинд нийт 66 тамирчин хүч үзэх бөгөөд манай бөх эзэн орны залуу тамирчин Атиллаа Унгваригийн толгойлсон “Д” хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт хийлж, 2-р тойрогт Хятад, Өмнөд Солонгосын тамирчидын ялсантай хүч үзэхээр болжээ.