Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс медалийн тоо, чанар үзүүлэлтээрээ хоёр дугаар бичигдэж байна.
Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн жудо бөхийн 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болсон юм.
Жудо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М. Уранцэцэг Японы бөх Ами Кондотойг ялснаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг жинд МУГТ Г.БолдбаатарЧехийн тамирчин Павел Петриковыг, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр Азербайжаны Хидаяат Хеидаров нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медаль хүртсэн билээ.
Өнөөдөр Б.Мөнгөнчимэг, Ганхайч, О.Ууганбаатар нар барилдана. Монгол улсынхаа медалийн тоог нэгээр нэмэгдүүлж монгол түмнээ баярлуулах болтугай.
Г.Нараа