ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм.

Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон билээ. Улмаар торгуулийн барилдаанд Бразилын жүдоч Кейтлин Куадрос ялж, медалийн төлөө өмнөд хөршийн тамирчныг буулган авсан юм.


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …