Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ДАШТ-ийн хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аваргын медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасан билээ. Харин Д.Сумьяад ялагдаж мөнгөн медаль хүртсэн японы тамирчин Цукаса Ёошида сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ. Тэрбээр “Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд миний өрсөлдөгч өнөөдөр надаас хавь илүү байлаа. Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна. Гэхдээ Олимпын наадам болтол их хугацаа байна. Энэ удаагийн барилдаан надад тун ч хэрэгтэй, ашигтай туршлага боллоо. Финалын барилдаан удаан үргэлжилсэн, хүндхэн барилдаан болсон боловч миний өрсөлдөгч нөхцөл байдлыг овжин ашиглалаа” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Batzaya Baasandorj