СБД-ийн 58 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 458 хүүхэд элсэн оржээ

Улсын тэргүүний эрдмийн хөтөч-58 дугаар сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шавь нараа угтан авлаа. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар оролцлоо. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль өнгөрсөн хичээлийн жилд 2900 сурагчтай хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 3200 хүүхэд суралцах юм.  Нэгдүгээр ангид 458 сурагч элсэн орсон байна.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү сурагчид болон багш нарт сурлагын болон ажлын амжилт хүсээд бяцхан хүүхдүүдийг хүн чанартай, хүсэл зорилготой, зөв хүн болон төлөвшихийг ерөөлөө.

Тус сургуулийн хамт олон 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн материаллаг баазыг нэмэгдүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, багшийн хөгжлийн дэмжих, “Би Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн зорилтуудыг өмнөө тавьжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг …