Зөвшөөрөлгүй ил задгай худалдааг зогсоож,газар чөлөөлөх ажлыг хийжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны наймдугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтэс, Газрын алба, 2-р хорооны Засаг даргын Ажлын алба, ТҮК-тай хамтарсан ажлын хэсэг дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Алтжин” худалдааны төвийн урд талбайд гарсан зөвшөөрөлгүй ногооны худалдаа, “Содон” бөмбөгөр орчмын ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн  газрын албанаас тухайн орчны газрыг чөлөөлөх ажлыг хийж, ТҮК-иас орчны цэвэрлэгээг  хийсэн байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …