Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдана

Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч хүрэл медалийн болзол хангасан. Өнөө шөнө Монголын цагаар 00.00 цагаас хагас шигшээд Рио олимпийн наадмын мөнгөн медальт Францын боксчин Софъян Оумихатай тулалдана. Ялалт байгуулвал мөнгөн медалийн болзол хангах юм.2016 олимпийн наадмын хагас шигшээд Д.Отгондалай Францын боксчин Софъян Оумихад ялагдаж хүрэл медаль хүртэж байсан юм. Харин жилийн дараа дахин учраа таарч байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …