ДАШТ:Д.Отгондалай хүрэл медаль авлаа

Германы Хамбург хотод сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медалийн төлөөх тулаан урд шөнө боллоо. Энэ даваанд гавьяат тамирчин Д.Отгондалай Францын Софиан Омияд ялагдаж  хүрэл медаль хүртлээ.

Тэд жилийн өмнө “Рио-2016” олимпийн наадмын яг энэ даваанд таарч, Франц эр ялж байв. Даагаа нэхэх тулаанд манай тамирчин гурван үед илэрхий илүү тулалдсан ч шүүгчид ялалтыг нөгөө талд заасан юм. Монголын ширэн бээлийтнүүд ДАШТ-ийг нэг хүрэл, гурван шагналт байрт орсон амжилтаар дуусгалаа.

Д.Отгондалай Монголын боксчдын ДАШТ-ээс хүртсэн арав дахь медальтан болсон бөгөөд олимп, дэлхийн хос медальтай тав дахь Монгол боксчин болж байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …