Олимпын аварга Н.Түвшинбаяр өнөөдөр барилдана

Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр хүнд жингийнхэн буюу эрэгтэйчүүдийн -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн бөхчүүд аваргаа тодруулна.

Эрчүүдийн -100 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар барилдана. Тэрбээр өмнө нь 90 кг-д хүч үзэж байсан ч энэ жил жин өгсөж байгаа юм. Анх удаа -100-гийн бөхчүүдтэй хүч үзэх Отгонбаатар маань Тажикстаны Сайдзалол Сайдовтой учраа таарчээ. Тэд өмнө нь хоорондоо таарч байгаагүй. Түүнийг ялвал Риогийн олимпын мөнгөн медальт, Азербайжаны Элмар Гасимовтой оноолт таарсан байна. Харин Найдангийн Түвшинбаяр аварга Казахстаны Ерзан Шинкейвтэй барилдана.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …