Нийслэлийн зарим хэсгээр өнөө шөнө цахилгаан хязгаарлана

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 110кВ-ын Умард дэд станцад засварын ажил хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 02-ны 22.00 цагаас 03-ны 08.00 цагийн хооронд дараах байршлуудын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг түр хязгаарлах юм байна.

Баянгол дүүрэг

2, 12, 14, 15, 16, 17, 18-р хороо III, IY хороолол, Бичил хороолол, Хүрээ дээд сургууль, ТБД андууд, Модны 2, Гандангийн гэр хороолол, Барилгын политехник коллеж, Максмолл, МҮЭСТО, Рокмон билдинг болон эдгээрийн ойр орчмоор,

Сүхбаатар дүүрэг

5, 7-р хороо Баруун 4 зам орчим, Голомт хотхон, Бага тойрог, МУИС-ийн II, IY байр, 4-р дэлгүүр, 11-р хорооллын зарим хэсэг, 2-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор,

Чингэлтэй дүүрэг

4, 5, 6-р хороо Бөртэ хувцасны үйлдвэр, С1 телевиз, Теди төв, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүд, II40 мянгат, Цаг уур орчны шинжилгээний газар, Баянбүрд, 5, 50-р сургуулиуд, Бага тойруу, 6-р хороолол болон эдгээрийн ойр орчмоор цахилгааныг түр хязгаарлах юм байна.

Санал болгох мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран …