Б.Тэнүүнболд Шатрын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ

Бразилийн Покос Де Калдас хотод шатрын өсвөр үеийнхний ДАШТ өнгөрсөн сарын 21-31-нд болов. Тус тэмцээнд манай улсаас долоо тамирчин өрсөлдсөнөөс найм хүртэлх насны ангилалд Б.Тэнүүнболд хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн Дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангасан байна. Мөн энэ насны ангилалд Г.Лхагважэд дөрөв, Х.Баясгалан нар тавдугаар байрт оржээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …