Олон улсын шүүгч Т.Энхцэцэг ДАШТ-ий шүүгчээр ажиллаж байна

Унгарын нийслэл Будапешт хотноо Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Т.Энхцэцэг ажиллаж байгаа ажээ. Тэрбээр 2015 онд олон улсын шүүгчийн болзол хангаж, IJF-ын цуврал тэмцээний шүүгчээр ажиллаж буй юм.

Сонирхуулахад, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин эх орноосоо анхлан жүдо бөхийн олон улсын шүүгчээр ажиллаж байсан бол түүний залгамж халааг гавьяат тамирчин Д.Баттулга, Олон улсын шүүгч Д.Энхтүвшин Б.Ууганбаатар, Г.Нямцогт, М.Бөхбат, Т.Энхцэцэг нар авчээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …