Н.Түвшинбаяр:Дэлхийн аваргын медаль бол миний авахыг хүсч байсан медаль

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын жинд Олимпийн алт, мөнгөн медальт  Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр   хүрэл медалийн төлөөх барилдаанд  Гүржийн бөх Г.Тушишвилийг ялж хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэрбээр хүрэл медаль хүртсэнийхээ дараа”Олон жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авахыг хүсч, мөрөөдөж, оролцож байсан. Өмнө нь хоёр удаа тавдугаар байрт, нэг удаа долдугаар байрт орж байсан. Дэлхийн аваргын медаль бол миний авахыг хүсч байсан медаль. Магадгүй, сүүлийнхээ дэлхийн аваргаас хүлээсэн медалиа авсан байх” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …