Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг ирэх онд ашиглалтад орно

 

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт явуулдаг 10 дугаар цэцэрлэгийн барилгыг 2013 онд ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нураасан.

Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Таван жилийн хугацаанд тус цэцэрлэг “Өнөр бүл” төвийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрсөн долоо хоногт 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалыг хүлээн авч уулзаж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах учиртай” гэжээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …