Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний хуваарь

download (2) Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-аас 22-ны өдрүүдэд  Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн ДАШТ болох гэж байгаа билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн хөнгөн жин буюу 55 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 66 кг-д ОУХМ Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 84 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга болон хамгийн хүнд жин буюу 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар тус тус хүчээ сорих юм.

Ингээд тус тэмцээний хуваарийг хүргэе!

Есдүгээр сарын 16. Даваа гариг

13.00-18.00    Эрэгтэй 55, 66, 96 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.30-19.00    Нээлтийн ёслол
19.00-21.00    Эрэгтэй 55, 66, 96 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Есдүгээр сарын 17. Мягмар гариг

13.00-18.00    Эрэгтэй 60, 84, 120 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00    Эрэгтэй 60, 84, 120 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Есдүгээр сарын 18. Лхагва гариг

13.00-18.00    Эрэгтэй 74, эмэгтэй 48, 51 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00    Эрэгтэй 74, эмэгтэй 48, 51 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Есдүгээр сарын 19. Пүрэв гариг

13.00-18.00    Эмэгтэй 55, 59, 63 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00    Эмэгтэй 55, 59, 63 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Есдүгээр сарын 20. Баасан гариг

13.00-18.00    Эмэгтэй чөлөөт бөхийн 67, 72, сонгомол барилдааны 55 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00    Эмэгтэй чөлөөт бөхийн 67, 72, сонгомол барилдааны 55 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Г.Сонор

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …